Хэл сурах аяллаа CTC Chinese-тэй хамт
Бид үргэлж таны хятад хэлний багш хөтөч, найз, хамтрагч тань байх болно.
Зорилгодоо тохирсон сургалтаа сонгооорой
Хятад хэлний анхан шатнаас эхлээд HSK шалгалтын бэлтгэл, ярианы хичээл, БНХАУ-д суралцах зөвлөгөө хүртэл — таны зорилго, түвшинд тохирсон сургалт, хөтөлбөрүүдийг бид санал болгож байна.
HSK 1–3 · Анхан шатны анги
Хятад хэл шинээр сурч эхэлж байгаа болон анхан шатны мэдлэгтэй суралцагчдад зориулсан сургалт. Хичээлээр сонсох, ярих, унших, бичих дөрвөн чадварыг зэрэг хөгжүүлэхийн зэрэгцээ өдөр тутмын хэрэглээний үг хэллэг, дүрэм болон өгүүлбэрийн бүтцийг шат дараатай эзэмшинэ. Цаашид HSK-ийн дунд болон ахисан түвшинд суралцахад шаардлагатай хэлний суурийг системтэйгээр бүрдүүлнэ.
HSK 4–6 + HSKK · Шалгалтын бэлтгэл анги
HSK 4–6 болон HSKK шалгалтад бэлдэхэд зориулсан эрчимжүүлсэн сургалт. Шалгалтын бүтэц, даалгаврын төрлүүдтэй танилцаж, цагийн менежмент, тест ажиллах аргачлал, түгээмэл алдаа болон шалгалтын стратеги дээр төвлөрөн ажиллана. Мөн түвшин бүрд шаардлагатай үг хэллэгийг системтэйгээр бататгаж, сонсгол, уншлага, бичгийн болон ярианы чадвараа шалгалтын хэлбэрт тохируулан хөгжүүлнэ.
Хятад хэлний ярианы анги
Хятад хэлний мэдлэгээ өдөр тутмын амьдрал болон бодит харилцаанд илүү чөлөөтэй ашиглахыг хүссэн суралцагчдад зориулсан ярианы анги. Хичээлийн үеэр төрөл бүрийн сэдвээр ярилцаж, дуудлага, үг сонголт, өгүүлбэрийн бүтэц, ярианы ур чадвар дээр практик байдлаар ажиллана. Сурсан үг, дүрмээ зөвхөн цээжлэх бус, бодит нөхцөлд ашиглан байгалийн, ойлгомжтой байдлаар илэрхийлэх чадварыг хөгжүүлнэ.
Манай багш менторууд






Сургалтад элсэхэд бэлэн үү?
Хэрвээ та сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл бүртгүүлэхийг хүсвэл манай Instagram хаягаар холбогдоорой.

