CTC ChineseCTC Chinese

CTC Chinese-ийн тухай

Бидний түүх

Хятад хэл сурах хүсэлтэй залуусыг мэдээлэл, сургалт, зөвлөгөөгөөр дэмжихээс эхэлсэн бидний аялал.

2021 оноос хойш CTC Chinese нь хятад хэл суралцах, Хятадад суралцах хүсэлтэй залуусыг хэлний сургалт, тэтгэлэг болон их сургуулийн элсэлтийн зөвлөгөөгөөр дэмжин ажиллаж байна.

Өнөөдөр бид хятад хэлний сургалтаас гадна HSK/HSKK шалгалтын бэлтгэл, University Mentoring болон Хятадад суралцахтай холбоотой зөвлөх үйлчилгээг нэг дор хүргэж байна.

  1. 2021
    CTC Chinese-ийн эхлэл

    CTC Chinese албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, COVID-19-ийн үед анхны онлайн хятад хэлний сургалтуудын нэг болж байв. Тухайн үед танхимаар суралцах боломж хязгаарлагдмал байсан ч хятад хэл сурах хүсэлтэй олон суралцагчидтай цахимаар холбогдож, хэл сурахад нь зааж, чиглүүлж эхэлсэн нь бидний анхны том алхам байлаа.

  2. 2022
    Анхны танхимын анги & GiveaGood

    2022 оны 5-р сард хүүхдүүдэд зориулсан анхны танхимын ангиа нээж, онлайн сургалтаас танхимын сургалт руу өргөжлөө. Энэ нь бидний хувьд шинэ орчин, шинэ сорилт, бас CTC Chinese-ийн дараагийн үеийн эхлэл болсон юм. Мөн 2022 онд анхны GiveaGood event-ээ зохион байгуулж, Хятад хэл сурах болон Хятадад суралцах хүсэлтэй хүмүүст хэрэгтэй мэдээллийг нэг дор хүргэж эхэлсэн. Түүнээс хойш GiveaGood-ийг жил бүр тогтмол зохион байгуулж байна.

  3. 2022
    Хятадын Засгийн газрын тэтгэлгийн бэлтгэл

    2022 онд манай үүсгэн байгуулагчид, багш нар Хятадын Засгийн газрын тэтгэлэгт амжилттай хамрагдсан туршлагадаа үндэслэн Хятадын Засгийн газрын тэтгэлэгт бэлтгэх сургалт, зөвлөгөөг эхлүүлсэн. Өнөөдрийг хүртэл энэхүү хөтөлбөрөөр дамжуулан 20+ суралцагч Хятадын Засгийн газрын тэтгэлэгт амжилттай хамрагдаад байна.

  4. 2023
    Tsinghua University Mentoring

    Хятадын шилдэг их сургуулиудад суралцах хүсэлтэй суралцагчдад илүү системтэй дэмжлэг үзүүлэх зорилгоор 2023 оноос Tsinghua University Mentoring Program-ийг эхлүүллээ. Сургууль, мэргэжил сонголтоос эхлээд өргөдлийн материал, эссэ болон ярилцлагын бэлтгэл хүртэлх үйл явцад суралцагчидтай хамтран ажиллаж эхэлсэн. Үүний үр дүнд 20+ суралцагч Tsinghua University, Peking University-д өөрсдийн хүссэн мэргэжлээрээ элсэн суралцаж чадсан байна.

  5. 2024
    University Mentoring-ийг өргөжүүлэв

    2024 оноос Mentoring үйлчилгээг зөвхөн Tsinghua University-ээр хязгаарлахгүйгээр Хятадын их, дээд сургуулиудад өргөдөл гаргах хүсэлтэй суралцагчдад зориулан өргөжүүллээ. Сургууль, мэргэжил сонголт, тэтгэлэг, өргөдлийн материал, эссэ болон ярилцлагын бэлтгэл зэрэг элсэлтийн үйл явцыг үе шаттайгаар чиглүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Mentoring үйлчилгээнд хамрагдсан суралцагчдын 80%+ нь хүссэн их сургуульдаа, тэр дундаа Хятадын тэргүүлэх их, дээд сургуулиудад элсэн суралцсан байна.

  6. 2026
    1,000+ суралцагч. 80+ Mentoring & consulting.

    2026 он гэхэд CTC Chinese-ийн HSK, HSKK болон хятад хэлний бусад сургалтад 1,000+ суралцагч хамрагдаад байна. Мөн 80+ суралцагч University Mentoring болон бусад зөвлөх үйлчилгээг авч, Хятадад суралцах зорилгодоо хүрэх замдаа бидэнтэй хамтран ажиллажээ. Бидний хувьд энэ тоо бол зүгээр нэг статистик биш. Хятад хэл сурах нэг хүний хүсэл, Хятадад суралцах нэг хүний зорилго бүр бидний дараагийн ажлын эхлэл юм.

Бидний амжилт

5+
жилийн туршлага
1,000+
хятад хэлний сургалтад хамрагдсан суралцагч
80+
Mentoring & зөвлөх үйлчилгээ авсан суралцагч
10+
Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан суралцагч
20+
Tsinghua University & Peking University-д элсэн суралцсан суралцагч
80%+
Хүссэн их сургуульдаа элсэн суралцсан суралцагчид