Сургалтууд
Таны зорилгод тохирсон хятад хэлний сургалт.
CTC Chinese нь хятад хэлний сургалт, HSK/HSKK шалгалтын бэлтгэл болон Хятадын их, дээд сургуулийн элсэлтийн зөвлөх үйлчилгээг олон жилийн турш тогтмол үзүүлж байна. Суралцагч бүрийн хэлний түвшин, суралцах зорилго, хэрэгцээнд үндэслэн тохирох сургалтыг санал болгож, танхим болон онлайн гэсэн хоёр хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг.

HSK 1–3 · Анхан шатны анги
Хятад хэлний зөв суурийг тавьж, системтэй суралцах нь хамгийн чухал эхлэл мөн.
Хятад хэл шинээр сурч эхэлж байгаа болон анхан шатны мэдлэгтэй суралцагчдад зориулсан сургалт. Хичээлээр сонсох, ярих, унших, бичих дөрвөн чадварыг зэрэг хөгжүүлэхийн зэрэгцээ өдөр тутмын хэрэглээний үг хэллэг, дүрэм болон өгүүлбэрийн бүтцийг шат дараатай эзэмшинэ. Цаашид HSK-ийн дунд болон ахисан түвшинд суралцахад шаардлагатай хэлний суурийг системтэйгээр бүрдүүлнэ.
Хэнд тохиромжтой:Анхан шатны суралцагчид, Хятад руу хэлний бэлтгэлд явахын өмнө түргэвчилж хятад хэлний сайн суурьтай болох хүсэлтэй хүмүүст

HSK 4–6 + HSKK · Шалгалтын бэлтгэл анги
Шалгалтын мэдлэгээс гадна зөв аргачлал, стратегийг эзэмших нь шалгалтанд тэнцэх үндэс суурь болж өгнө.
HSK 4–6 болон HSKK шалгалтад бэлдэхэд зориулсан эрчимжүүлсэн сургалт. Шалгалтын бүтэц, даалгаврын төрлүүдтэй танилцаж, цагийн менежмент, тест ажиллах аргачлал, түгээмэл алдаа болон шалгалтын стратеги дээр төвлөрөн ажиллана. Мөн түвшин бүрд шаардлагатай үг хэллэгийг системтэйгээр бататгаж, сонсгол, уншлага, бичгийн болон ярианы чадвараа шалгалтын хэлбэрт тохируулан хөгжүүлнэ.
Хэнд тохиромжтой:Ахисан шатанд дэвших зорилготой, шалгалтандаа хурдан хугацаанд үр дүнтэй бэлдэх хүсэлтэй суралцагчид

Хятад хэлний ярианы анги
Сурсан хятад хэлээ бодит харилцаанд ашиглаж сур.
Хятад хэлний мэдлэгээ өдөр тутмын амьдрал болон бодит харилцаанд илүү чөлөөтэй ашиглахыг хүссэн суралцагчдад зориулсан ярианы анги. Хичээлийн үеэр төрөл бүрийн сэдвээр ярилцаж, дуудлага, үг сонголт, өгүүлбэрийн бүтэц, ярианы ур чадвар дээр практик байдлаар ажиллана. Сурсан үг, дүрмээ зөвхөн цээжлэх бус, бодит нөхцөлд ашиглан байгалийн, ойлгомжтой байдлаар илэрхийлэх чадварыг хөгжүүлнэ.
Хэнд тохиромжтой:Ярианы чадвараа хөгжүүлэх хүсэлтэй суралцагчид

China University Mentoring Program
Хятадын их сургуульд суралцах зорилгоо бодит болгоход бид тусална.
Хятадын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй суралцагчдад зориулсан их сургуулийн сонголт, өргөдөл болон элсэлтийн үйл явцыг чиглүүлэх зөвлөх үйлчилгээ. Сургууль, мэргэжлээ сонгохоос эхлээд элсэлтийн шаардлага, тэтгэлгийн боломж, өргөдлийн материал болон ярилцлагын бэлтгэл хүртэлх үйл явцыг үе шаттайгаар төлөвлөж, суралцагч бүрийн зорилгод тохируулан зөвлөгөө, Mentoring өгнө.
Дэлгэрэнгүй үзэх →
- ·Их сургууль болон мэргэжил сонголтын зөвлөгөө
- ·Элсэлтийн шаардлага, хугацааны мэдээлэл
- ·Тэтгэлгийн боломжийн судалгаа
- ·Өргөдлийн материал бэлтгэх зөвлөгөө
- ·CV боловсруулах зөвлөгөө
- ·Recommendation Letter-тэй холбоотой зөвлөгөө
- ·Эсээ бичих, суралцах төлөвлөгөө бичихэд чиглэсэн хичээл зөвлөгөөнүүд
- ·Өргөдөл гаргах үйл явцын төлөвлөлт
- ·Их сургуулийн ярилцлагын бэлтгэл
- ·Mock Interview
- ·Өргөдлийн явцын хяналт
Хэнд тохиромжтой:Хятадад суралцах хүсэлтэй суралцагчид

Хятадын их сургуулийн ярилцлага & бичгийн шалгалтын бэлтгэл
Хятадын их сургуулийн элсэлтийн ярилцлага, шалгалтад хаанаас эхэлж бэлдэхээ мэдэхгүй байна уу?
Хятадын их, дээд сургууль болон тэтгэлгийн сонгон шалгаруулалтын ярилцлага, бичгийн шалгалтад зориулсан тусгай бэлтгэл. Сонгосон сургууль, мэргэжил болон элсэлтийн шаардлагад үндэслэн ярилцлагын агуулгыг тохируулж мөн үндсэн хичээлийн бичгийн шалгалтанд системтэйгээр бэлдэнэ.
Дэлгэрэнгүй үзэх →
- ·Хятад хэлний ярилцлага
- ·Англи хэлний ярилцлага
- ·Өөрийгөө танилцуулах
- ·Түгээмэл асуулт, хариултын бэлтгэл
- ·Mock Interview
- ·Хариултын бүтэц, хэл найруулгын засвар
- ·Хятад хэлний бичгийн шалгалт
- ·Англи хэлний бичгийн шалгалт
- ·Хятад хэл дээрх математикийн шалгалт
- ·Тухайн сургуулийн/мэргэжлийн шаардлагад нийцсэн тусгай шалгалтын бэлтгэл
Хэнд тохиромжтой:Материалын шатандаа амжилттай тэнцэж элсэлтийн шалгалт болон ярилцлага өгөх суралцагчид

