Үйлчилгээ
Танд хэрэгтэй үед, бид үргэлж бэлэн.
CTC Chinese нь хятад хэлний анхан шатны болон дунд, ахисан түвшний сургалт, мөн HSK шалгалтын бэлтгэл сургалтаас гадна Хятадад суралцах болон Хятадад байх хугацаанд шаардлагатай зөвлөх, туслах үйлчилгээнүүдийг санал болгодог. Эдгээр үйлчилгээнүүдийг хэрэгцээндээ тохируулан нэг удаагаар авах боломжтой.
Үйлчилгээ авах болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл "Холбоо барих" хуудсаар дамжуулан холбогдоно уу.

Онлайн менторинг
Та өөрийн тулгарсан асуудалд тохирсон зөвлөгөөг манай менторуудаас авах боломжтой.
Хятадад суралцах, их сургууль сонгох, тэтгэлэгт бэлтгэх, Хятадад амьдрах болон аялалтай холбоотой асуултаар ментортой ганцаарчилсан онлайн уулзалт хийх боломжтой.
Уулзалтын үеэр таны нөхцөл байдал, зорилго болон хэрэгцээнд үндэслэн практик зөвлөгөө, чиглэл өгнө.
💻Онлайн
⏱️30 минут
🏷️38,900₮

Эссэ засах үйлчилгээ
Өөрийн онцлог, зорилгоо илүү тодорхой зөвөөр илэрхийлэхийг хүсвэл манай менторууд үргэлж бэлэн.
Их сургууль болон тэтгэлгийн өргөдөлд ашиглах эссэ, Personal Statement болон Study Plan-ийг хянаж, агуулга, бүтэц, логик уялдаа болон хэл найруулгын хувьд сайжруулах үйлчилгээ.
Таны эссэг зөвхөн хэл найруулгын түвшинд засахаас гадна өөрийн туршлага, зорилго, давуу талаа илүү тодорхой бөгөөд оновчтой илэрхийлэхэд чиглэсэн санал, зөвлөгөө өгнө.
💻Онлайн
⏱️30 минутын уулзалт 2 удаа + бичгийн засвар
🏷️100,000₮

Туршилтын ярилцлага
Ярилцлагынхаа өмнө дадлага хийж, туршилтын ярилцлага манай менторуудтай хийж ярих айдасаа даван туулаарай.
Хятадын их сургууль болон тэтгэлгийн ярилцлагад зориулсан Mock Interview үйлчилгээ.
Ярилцлагыг бодит нөхцөлд аль болох ойртуулан зохион байгуулах бөгөөд CTC Chinese-ийн 2–3 багш, ментор оролцоно. Ярилцлагын үеэр англи болон хятад хэлээр асуулт асууж, дараа нь таны хариултын агуулга, бүтэц, хэл яриа, өөрийгөө илэрхийлэх байдал дээр дэлгэрэнгүй зөвлөгөө өгнө.
💻Онлайн
⏱️1 эсвэл 2 удаагийн ярилцлага
🏷️65,000₮ / 100,000₮

Бээжин хот дахь албан уулзалт & эмнэлгийн орчуулга
Бээжинд шаардлагатай үед тань бид үргэлж бэлэн.
Бээжин хотод эмнэлэг, албан байгууллага болон бизнесийн уулзалтын үеэр шаардлагатай аман орчуулгын туслалцаа үзүүлнэ.
- ·Эмнэлэг болон үйлчилгээний байгууллага сонгоход туслах
- ·Цаг захиалахад туслах
- ·Эмнэлэгт бүртгүүлэх, карт нээлгэхэд туслах
- ·Эмч, эмнэлгийн ажилтантай харилцахад орчуулах
- ·Шинжилгээ, эмчилгээтэй холбоотой мэдээллийг ойлгоход хэлний дэмжлэг үзүүлэх
- ·Албан болон бизнесийн уулзалтын аман орчуулга хийх
⏱️Хагас өдөр / Бүтэн өдөр
🏷️350,000₮ / 500,000₮
